Холимог тулаанч Э.Шинэчагтага, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар өндөр бооцоот халз тулааныхаа талаар мэдээлэл өглөө.
Боксчин Э.Цэндбаатар: “Тулаанд би дуудсан. З.Шинэчагтага зөвшөөрсөн. Ах нарынхаа дэргэд онгирсон нь надад таалагдаагүй. Би бокст байсан бол чамайг гаргаахгүй гэдэг нь таалагдаагүй. Худлаа хүйтэн царайнаас айна гэж бодоод байх шиг байна. Чамд хүйтэн царайнаас өөр юу ч байхгүй” гэлээ.
Холимог тулаанч З.Шинэчагтага: “Тал талаасаа 300 сая төгрөг гаргаад тоглъё гэж хэлсэн. Хоёр талаасаа 600 саяыг босгож байна. Хожсон нь бүх мөнгөө авна. Саяхан болсон тулаанууд мөнгөө өгөөгүй гэсэн яриа гарсан байна лээ. Гол нь дэвжээнийхээ хажууд мөнгөө тавьж байгаад тулалдъя. Ялсан нь аваад гаръя. Бид хоёр 70 кг дээр тохирсон” гэв.
Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Цэндбаатар З.Шинэчагтага руу ус цацаж, хариуд нь З.Шинэчагтага түүн рүү ундаа шидсэн юм.