Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өглөө эхэллээ.
Шүүх хурал нээлттэй явагдаж байна.
Шүүх хуралд оролцож буй өмгөөлөгчдөөс,
· Шүүх хурлын яллах хэсгийг нээлттэй явуулж, бусад хэсгийг хаалттай явуулах,
· Нотлох баримт шинэчлэх судлах үе шатыг хаалттай явуулж, бусад хэсгийг нээлттэй явуулах,
· Хаалттай явуулбал бүгдийг нь хаалттай, нээлттэй бол бүгдийг нь нээлттэй явуулах,
· Гэрчийг асуух, нотлох баримтыг шинэчлэн судлах, эд мөрийн баримт шинэчлэн судлах гэх мэт зарим ажиллагаануудыг хаалттай явуулах нь зөв. Хувь хүний нууц, эрүүл мэндийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай явуулах зэрэг хүсэлт гаргалаа.
Шүүх хурлын үйл явц нээлттэй явагдсанаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулж байгаа учир гэрчүүдийн хувь хүний эрхийг зөрчиж, нэр хүнд, албан тушаалд сөрөг үр дагавар гарах магадлалтай гэж үзэж байгаа юм.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж байна.