Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Хуралд шүүх бүрэлдэхүүнээр Б.Батболор, Х.Одбаяр, И.Ганбат нар оролцоно. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Нандинцэцэг оролцох юм.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.