Манай улсад сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл улам нэмэгдэж байна. Тодруулбал, 2021 онд 5981 хүн хорт хавдраар оношлогдож, 4559 хүн хавдоын улмаас нас баржээ. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-наас эрт илрүүлгийн шинжилгээг авч эхлээд байгаа юм. Энэ шинжилгээний хүрээнд нийт 7 төрлийн хорт хавдрын шинжилгээг хийж байна. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хуралдаанаар хэлэлцэж, Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонссон юм.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Хавдрын эмчилгээг 100 хувь төр дааж байна. Австрийн засгийн газрын төсөл хоёр жилийн өмнө орж ирсэн боловч энэ жилээс л хэрэгжиж эхэлсэн. Мөн манай улсад хорт хавдрын насжилт улам залуужиж байна. Энэ нь суурин иргэншилтэй, өвөл зун хамаарахгүй махыг ихээр хэрэглэж байгаатай холбоотой. Үүн дээр хувь хүний эрүүл мэндэд анхаарч ажиллах шаардлагатай. Хийж байгаа ажлууд олон нийтэд хүртээлгүй, дутмаг. Үүний хүрээнд эрт илрүүлгийн ажлыг эхлүүлсэн. Орон нутгийн иргэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр шинжилгээнд хамруулах нөхцөлийг бүрдүүлээд байна” хэмээн мэдээллээ.
Түүнчлэн, сүүлийн жилүүдэд хавдрын оношилгооны тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлийг хийсэн. Оношилгооны алдаа багассан. Үүнтэй холбоотой эмч, ажилтнуудын сургалт сайжич байна” гэсэн юм..