Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн малчин Н.Галбадрах мэдээлэл өглөө. Тэрбээр орон нутагт улсын төсвийн хяналт сул, мөн хариуцлагагүй уул уурхай хүрээгээ тэлж байгааг шүүмжилсэн юм.
Малчин Н.Галбадрах “Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын ИТХ-д 6 дахь жилдээ сонгогдсон. Тасралтгүй 9 сар үнэний төлөө явж байна. Тарагт суманд улсын төсвөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтуудын хөрөнгө буруу зарцуулагдсаар байна. Улсын төсөвт үйлчилгээний төв барихаар 93 сая төгрөг батлагдаж, шийдвэрлэгдсэн. Бодит байдал дээр 40-50 сая төгрөг зарцуулагдсан. Баригдсан барилга чанарын шаардлага хангахгүй, насжилт бага байна. Улсын төсөв эзэнгүй болсон. Мөн хариуцлагагүй уул уурхайгаас үүдэж малчид бэлчээргүй болох асуудал тулгамдаад байна” гэлээ.
Мэдээллийг дээрээс хүлээн авч үзнэ үү.