ГХЯ-ны хилийн хэлтсийн дарга Д.Болд Эрээн боомтын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ГХЯ-ны хилийн хэлтсийн дарга Д.Болд:
Энэ сарын 2-ноос тодорхойгүй хугацаатай хөл хориог тогтоосон. Эрээний бараа материал ачдаг хэсэгт 200 гаруй чингэлэг гацсан байна. Тусгаарлалтын бүс дотор 200 гаруй шинэ экспортын машин байна. Эрээнээр дамжин манай улсын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 70-80 хувь нь орж ирдэг. 10-15 хөргүүртэй чингэлгээр нарийн ногоо орж ирдэг. Эрээн хотын ковидын шуурхай штабд хөл хорионы үед манай улсруу нарийн ногоогоо хэвийн татаж авъя гэсэн санал гаргаж, албан бичиг явуулсан. Одоогоор хариу ирээгүй байна.
Эрээний талд хатуу хөл хорио тогтоосон учир хил дээрх ачаа барааны тээвэр зогссон байна. Бүрдүүлэлт хийгдсэн 200 чингэлгийн ачаа өдөрт тодорхой хэмжээний тоогоор оруулах арга хэмжээг авсан. Гол тулгамдаад байгаа нарийн ногоо татах асуудлыг нэн тэргүүнд авч хэлэлцэж байна” гэлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дээрээс хүлээн авч үзнэ үү.