Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнд “Хүнсний салбарын өнөөдрийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр” илтгэл тавилаа.
Тэрээр “Монгол улсад хүнс боловсруулах 1900 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Цар тахлын хүнд цаг үед боловсруулах үйлдвэрийнхэн гар хумхилгүй ажиллаж, хүнсний бүтээгдэхүүн, үйлдвэрлэл 2021 онд 2,8 их наяд төгрөгт хүрч, боловсруулах салбарт хүнсний үйлдвэрийн эзлэх хувийн жин сүүлийн арван жилийн хугацаанд дөрөв дахин өсөж, хүнсний аюулгүй байдлын үйлдвэрлэл биет хэмжээгээр 1,5 дахин нэмэгдсэн. Монгол улс 291,5 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн 2021 онд импортолсон ба энэ нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 25,8 хувиар өссөн байна. Гол нэрийн бүтээгдэхүүний импортын хамаарал 2021 оны төвшинг 2010 онтой харьцуулахад,
- Гурил, гурилан бүтээгдэхүүн – 30-39 хувь
- Төмс – 5 хувь
- Цөцгийн тос – 0,6 хувиар тус бүр буурч, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, өндөг, ургамлын тос, сахар, чихрийн зүйлс, мах, хүнсний ногоо 38-100 хувийн хамааралтай хэвээр байна” гэв.