
Амазоны ширэнгэн ойн алслагдсан хэсэгт Британийн сэтгүүлч сураггүй алга болжээ.
Бразилийн Guardian сонины байнгын нийтлэлч Дом Филлипс хамгийн сүүлд амралтын өдөр Амазоны Жавари мужид харагдсан гэнэ. Тэрээр хамтрагч Бруно Перейрагийн хамт судалгааны баримт цуглуулж явсан аж.
Дом Филлипсийн ар гэрийнхэн түүнийг эрэн хайх ажиллагааны хором бүр чухал гэдгийг онцолсон байна.
Холбооны цагдаа, тэнгисийн цэргийнхэн сураггүй алга болсон хоёрыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ жил 57 настай Дом Филлипс Амазоны талаар олон нийтлэл бичсэн төдийгүй Бразилд арав гаруй жил амьдарсан нэгэн юм.
Дом Филлипс, Бруно Перейра хоёр Жавари мужид долоо хоног орчим байсан бөгөөд баасан гарагт завиар Жабуру нуур руу аялж, ням гарагийн үдээс хойш Аталайа-ду-Норте хотод буцаж ирэх төлөвтэй байсан гэж уугуул иргэдийн хоёр бүлэг мэдэгджээ. Харамсалтай тэд нуурын аяллаасаа эргэж ирээгүй байна.
Эх сурвалж: BBC News