11-11 төвд Хуул зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Солонго, төрийн нарийн бичгийн дарга П. Сайнзориг болон харьяа агентлагийн удирдлагууд ажиллалаа. Энэ үеэр иргэдийн гомдол саналыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээллээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б. Солонго:
Өнөөдрийн байдлаар, иргэдээс ирсэн нийт гомдол саналын 80 хувийг шийдвэрлээд байна. Он гарсаар нийт 1000 гаруй өргөдөл гомдол ирсэн. Иргэд ихэвчлэн газрын эрхтэй холбоотой асуудлыг хөндөж байна. Мөн экологийн цагдаагийн газрын үйл ажиллаагааг сайжруулж өгөхийг хүссэн. Эдгээрээс гадна, шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудалд анхаарах хэрэгтэйг хэлж байна.
Түүнчлэн, төрийн албан хаагчдын харилцаанд анхаарах, асуудлыг яаралтай шийдвэрлэх чухал байгааг хэлсэн. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг аль болох чанартай, хүртээмжтэй ,түргэн шуурхай үзүүлэхийн тулд цахимжих шаардлага тулгарсан. Энэ сарын 1-нээс иргэдэд цахим гарын үсэг олгож эхлээд байна. Ингэснээр төрийн үйлчилгээг чирэгдэл хүндрэлгүй авах боломж бүрдэнэ гэж харж байна. Цаашид улам анхаарч ажиллана” гэлээ.
Бичлэгийг дээрээс хүлээн авч үзнэ үү.