Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ сарын 19-нд ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль явагдана. Сонгуулийн санал хураалт 15 аймгийн 40 сум, Нийслэлийн хоёр дүүрэгт болох юм.
Нөхөн болон дахин сонгуульд нийт 52 мандатад 94 нэр дэвшигч хуульд заасан хугацаанд аймаг, сумдын сонгуулийн хороодод бүртгүүлсэн байна. Тэдэнд энэ сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулжээ.
Нэр дэвшигчид үнэмлэх олгосноор нөхөн дахин сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх бөгөөд энэ сарын 17-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн болон дахин сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хороо нь мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллаж байна.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий хороо