Хатан хаан Элизабета II -ийн хаан ширээнд заларсны 70 жилийн ойг тохиолдуулан хатан хаандаа баяр хүргэсэн захидал илгээжээ.
Букингемийн ордон БНАСАУ-ын удирдагч Оим Чен Ун ойн баяраа тохиолдуулан хувийн захидал илгээсэн болохыг баталсан ч агуулгын талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байна.
Букингемийн ордны хэвлэлийн төлөөлөгч "Ким Чен Унаас Эрхэмсэг хатан хааны хаан ширээнд заларсны Мөнгөн ойг тохиолдуулан илгээсэн хувийн захидал нь дипломат харилцаатай улс орнуудаас хүлээн авдаг жишигт нийцэж байгаа" гэж мэдэгдэв.
Тус хоёр улс анх удаа холбоо барьж байгаа хэрэг биш юм. 2021 оны есдүгээр сард Хатан хаан БНАСАУ-ын удирдагчид үндэсний баярыг нь тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлсэн байдаг.
Хатан хаан Элизабет II хаан ширээнд суусны 70 жилийн ойг Их Британи даяар сүр жавхлантай тэмдэглэж байна. Дөрвөн хоног үргэлжлэх баярын үйл ажиллагаа энэ сарын 2-нд торгон цэргийн жагсаалаар эхэлсэн юм. Эзэнт гүрний түүхэнд он удаан жил хаан суусан Хатан хааны 70 жилийн ойг тохиолдуулан орон даяар 200 мянга гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Хатан хааны ойн баярыг Их Британиас гадна хамтын нөхөрлөлийн орнууд Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Канадад тэмдэглэж байгаа аж:
Уг тэмдэглэлт ойг тохиолдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Тэргүүн хатагтай Жилл Байден нар видео мессеж илгээж, Ерөнхийлөгч асан Барак Обама хатан хааныг "ач ивээл, өгөөмөр сэтгэлтэй" гэж, харин Францын Эммануэль Макрон Хатан хааныг Их Британи, Францын "алтан утас" хэмээн магтжээ.
Эх сурвалж: The Mirror