Мюнхен рүү явж байсан галт тэрэг цанын баазын ойролцоо онхолдож, дөрвөн хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.
Германы өмнөд хэсэгт бүс нутагт галт тэрэг замаасаа гарч, дөрвөн хүн амиа алдсан талаар цагдаа болон орон нутгийн албаныхан мэдэгдсэн юм.
Баварийн цанын бааз болох Гармиш-Партенкирхенээс хойд зүгт орших Бургрейнд осол гарах үед Мюнхен чиглэлийн уг галт тэрэг бараг дүүрсэн байсан гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгдлээ.
Цагдаа нар дөрвөн хүн амиа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 30 орчим гэж мэдээлснээс 15 нь хүнд бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Галт тэргэнд олон сургуулийн сурагч хүүхдүүд зорчиж байсан гэж бүс нутгийн Muenchener Merkur сонинд нийтэлжээ. Гурван тэрэг хэсэгчлэн онхолдож, хүмүүсийг цонхоор татан авч аюулгүй газарт хүргэжээ.
Яаралтай тусламжийн томоохон ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд осол гарсан төмөр зам бүрэн хаагджээ.
Эх сурвалж: Aljazeera