Таван байршилд олон түвшний уулзвар барих магадлалын ерөнхий дүгнэлт гаргав

Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах захирамж тун удахгүй гарах гэж байгаа талаар Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох мэдээллээ.
Тодруулбал тэрбээр "Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын спорт талбайг зуны турш нээлттэй байлгах Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөл хэлэлцэж байгаа ба тун удахгүй буюу маргааш албажих байх. Сургуулиудын гадна спорт талбай, хөлбөмбөгийн талбайг наймдугаар сарын 20-н хүртэл нээлттэй байлгаж хүүхдүүдийн зуны амралтыг зөв боловсон өнгөрөөхөд нь туслах зорилготой" гэсэн юм.






