Шүүгчид Амбер Хердийг экс нөхрийнхөө талаар гэр бүлийн хүчирхийлэгч гэж гүтгэсэн учир Жонни Деппийг 15 сая ам.долларын нөхөн олговор авах эрхтэй хэмээн шийдвэрлэжээ.
Виржиниа мужийн Фэйрфакс хотын шүүх Депп, Херд хоёрын гэрлэлт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх баримтуудыг зургаан долоо хоногийн турш хэлэлцсэн юм.
Украины дайн эсвэл АНУ-ын Дээд шүүхэд шилжсэн үр хөндөлтийн тухай түүхэн шийдвэр гэхээсээ илүү олон америкчууд Депп, Херд нарыг шүүхийн танхим дахь мэдүүлгүүдийг сонирхож байгааг санал асуулга харуулжээ.
Телевизээр болон шууд дамжуулсан шүүх хурлыг сурвалжилсныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон тэрбум хүн үзсэн байна. Хоёр өдөр хэлэлцсэний эцэст лхагва гаригт тангарагтны шүүгчид Хёрдийн гэрлэлтийн талаарх мэдүүлэг нь "худал" бөгөөд түүнийг "албаар гүтгэлэг тараасан” хэмээн шийдвэрлэжээ.
Шүүх хурлын шийдвэрийн талаар Жонни Депп "Үнэнийг хэлэх гэсэн миний эрэл хайгуул миний нөхцөл байдалд орсон эрэгтэй, эмэгтэй хүмүүст тусалж, тэднийг дэмжиж байгаа хүмүүст бууж өгөхгүй байхыг мэдрүүлсэн гэдэгт итгэж байна” гэж хэлжээ.
Фэйрфакс тойргийн шүүхийн шүүгч Пенни Азкарате Деппэд ногдуулсан торгуулийн хохирлыг Виржиниа муж улсын хуулиар тогтоосон дээд хэмжээ болох 350,000 доллар болгон бууруулжээ.
Харин Амбер Хёрдын хувьд "Би энэ хэрэгт ялагдсандаа харамсаж байна. Гэхдээ би америк хүнийхээ хувьд итгэж байсан эрх чөлөөтэй, илэн далангүй ярих эрхээ алдсандаа илүү харамсаж байна" гэжээ.
Тэрбээр "Энэ шийдвэр бусад эмэгтэйчүүдийн хувьд ухралт юм. Үг хэлж, үгээ хэлсэн эмэгтэйг олон нийтийн өмнө гутааж, доромжилж болдог болсон нь биднийг урагшлах бус ухарч байгааг харууллаа" гэсэн аж.
Амбер Хердийн туслах эмэгтэй шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолтой байгаагаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: BBC News