Украинд дайн эхэлснээс хойш 15 мянга орчим дайны гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд өдөр бүр 200-300 гэмт хэрэг бүртгэгдэж байна гэж тус улсын ерөнхий прокурор мэдэгдэв.
Одоогоор 600 орчим сэжигтнийг илрүүлж, 80-д нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж Ирина Венедиктова Гааг дахь сэтгүүлчдэд мэдэгджээ. Сэжигтнүүдийн жагсаалтад "Оросын шилдэг цэрэг, улс төрчид, суртал ухуулгын агентууд" багтсан байна.
Энгийн иргэдийг онилсон, дайны гэмт хэрэгт оролцоогүй гэдгээ ОХУ үгүйсгэдэг.
Ирина Венедиктова 15000 дайны гэмт хэрэг үйлдэгдсэнээс дийлэнх нь Орос, Украины цэргүүдийн хооронд ширүүн тулалдаан болж буй Донбассын зүүн бүс нутагт илэрсэн гэж мэдэгдэв.
Бүс нутагт үйлдэгдэж буй дайны гэмт хэргүүдэд хүмүүсийг, тэр дундаа насанд хүрэгчид болон хүүхдүүдийг Оросын янз бүрийн хэсэгт албадан шилжүүлэх зэрэг орно гэдгийг Ирина Венедиктова онцолсон байна. Эрүүдэн шүүх, энгийн иргэдийн амь насыг хөнөөсөн, иргэний дэд бүтцийг сүйтгэсэн нь мөн дайны гэмт хэрэг гэж сэжиглэгдэж байгаа аж.
Зүүн бүстэй холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн ч Украины эрх баригчид Оросын мэдэлд байгаа газруудад нэвтрэх эрхгүй хэдий ч тэд нүүлгэн шилжүүлсэн хүмүүс болон дайнд олзлогдогсодтой ярилцлага хийж байсан гэнэ.
Германы DPA агентлаг "Тэмцэл нэгэн зэрэг явагдаж байхад мөрдөн байцаалтын ажиллагаа маш хэцүү байдаг" гэж Ирина Венедиктовагийн хэлснийг иш татжээ.
Мөн Эстони, Латви, Словак улсууд мөрдөн байцаалтын ажиллагаанд нэгдсэн бол Польш, Литва аль хэдийн ажиллаад эхэлсэн тадаар Ирина Венедиктова хэлэв.
Олон улсын эрүүгийн шүүх Украиныг "гэмт хэргийн газар" гэж тодорхойлсон бөгөөд мөрдөн байцаалтад туслахаар Украинд урьд өмнө байгаагүй хамгийн том мөрдөн байцаагч багаа илгээжээ. Мөн Украины нийслэл Киевт оффис нээхээр хэлэлцэж буйгаа мэдэгдсэн.
Украинд мягмар гарагт Оросын хоёр цэрэг энгийн иргэдийн газар нутгийг буудсан хэргээр 11 жил хагас шоронд хоригдож байх үед ийм мэдэгдэл хийсэн байна. Украинд шүүгдэж буй анхны орос цэрэг, түрүүч Вадим Шишимаринд өнгөрсөн долоо хоногт энгийн иргэний амийг хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ял оноосон.
Украины хүний эрхийн төлөөлөгч Людмила Денисоваг Украины парламент огцрууллаа. Түүнийг хүмүүнлэгийн коридор зохион байгуулаагүй, хоригдлуудыг солилцоход туслалцаа үзүүлээгүй, мөн Оросын цэргүүдийн эсрэг хүчингийн хэрэг үйлдсэн гэж шүүмжилсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хатагтай Денисова энэ шийдвэрийг давж заалдана гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC News