УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Энэ хуулийн өөрчлөлтөөр улс төрд нөлөө бүхий иргэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээл авахыг хориглох юм. Ингэснээр жижиг дунд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн боломжийг улстөрчид хулгайлдаг явдлыг таслан зогсоох боломж бүрдэнэ гэж харж байна. Улстөрчид иргэдийн боломжийг булааж авдгийн жишээ нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл,Хөгжлийн банкны зээлийн асуудал болсон. Тиймээс энэ гажуудалд хуулиар цэг тавих хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа байр сууриа илэрхийллээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрээс хүлээн авч үзнэ үү.