Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр /2022.05.31/ мэдээлэл өглөө.
Нийгэмд гэр бүл салалт их байгаа учраас хуульд хатуу зохицуулалт хэрэгтэй гэж тэд үзсэн байна. Судалгаагаар, манай улсад жилд 3300 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг. Нэг айл хоёр хүүхэдтэй гэж үзвэл 7 мянга гаруй хүүхдийн эрх хөндөгдөж байна. Гэвч гэрлэлтээ цуцлуулсны хойно хүүхдэдээ тэтгэмжээ өгөхгүй асудал их гардаг. Өнөөдрийн байдлаар, 34 тэрбум төгрөгийн тэтгэмж төлөгдөөгүй байгаа талаар мэдээллээ. Тиймээс тэтгэмжийн мөнгөө олгоогүй тохиолдолд хүүхдийн эцгийнх нь данснаас тэтгэмжийн мөнгийг нь шууд суутгахаар хуулийн төсөлд тусгаад байна. Тэтгэмжийг 11 хүртэлх насны хүүхдэд амьдралын баталгаажих түвшний 50 хувиар тооцож олгодог. Үүнэс дээш настай бол амьдралын баталгаажих доод түвшнээр тогтоодог. Тодруулбал, 11 нас хүрээгүй хүүхдэд 115 мянган төгрөгийн тэтгэмж сард олгодог байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрээс хүлээн авч үзнэ үү.