Бруклины цагдаагийн хэлтсээс уг хэргийг "үл хүндэтгэх, үзэн ядах гэмт хэрэг" гэж нэрлээд, алтан цацар нь түүхийн дурсгалт зүйл төдийгүй урлагийн үнэ цэнтэй юугаар ч орлуулашгүй эд хэмээн мэдэгджээ.
Энэ хэрэг өнгөрсөн пүрэв гарагийн 18:30 цагаас, бямба гарагийн 16:00 цагийн хооронд болжээ. Бруклины Парк Слоп хорооллын "Нотр Дам" гэгддэг Гэгээн Августин Ромын Католик сүмд болсон энэхүү хулгайлагдсан цацарыг хоёр сая ам.доллараар үнэлсэн байна. Тухайн үед сүмд барилгын ажил хийгдэж байсан учир хаалттай байсан гэнэ. Гэмт этгээдүүд сүмийн хамгаалалтын системийн камерын бичлэгийг мөн хулгайлсан гэж сүмийн пастор мэдэгджээ.
Гэмт этгээдүүд тусгай зориулалтын хөрөө ашиглан хамгаалалтын металл хонгилыг огтолж, 1890-ээд онд сүмийн нээлтийн үеэр хийсэн цацрыг байрнаас нь салгасан бололтой. Ариун цацрыг 18 каратын алт, үнэт чулуугаар чимэглэгдсэн байсан гэж цагдаа нар болон епархууд онцолжээ.
Тус сүмийн вэбсайтад дурдсанаар, цацрыг 1895 онд барьж, 1952, 2000 онд сэргээн засварлаж байжээ.
Бичлэг үзэх бол ЭНД дарж үзнэ үү.
Эх сурвалж: The Guardian