АНУ-ын Техас мужийн Увалде хотын бага сургуульд болсон халдлагын үеэр амиа алдсан Ирма Гарсиа, түүний зүрхний шигдээсээр нас барсан нөхөр Жо Гарсиа нарын хүүхдүүдэд зориулсан онлайн хандивын аянд 2.5 сая гаруй доллар цугларчээ.
"Ирма бол эхнэр, 4 хүүхдийн ээж, үеэл, охин эгч, нагац эгч, гайхалтай хүн байсан. Тэр хэний ч төлөө юуг ч ямар ч асуулт асуулгүй хийдэг нэгэн" гэж түүний үеэл Дебра Остин, гэж GoFundMe сайт дээр бичжээ.
Кампанит ажлын эхний зорилго нь 10,000 ам.доллар цуглуулан хүүхдүүдэд нь хандивлах байсан гэнэ. Ням гарагийн үдээс хойшх байдлаар 46 400 хандивлагчаас нийт 2 593 860 ам.доллар цугларсан байна.
Ирма Гарсиагийн ач хүү Жон Мартинез мөн нас барсан хосын гэр бүлд зориулсан GoFundMe-г эхлүүлж, 500 000 гаруй доллар цуглуулж, түүнийгээ Остины хандивын аянтай нэгтгэсэн аж.
Сургуулийн намтар хуудсанд Гарсиа 23 жил багшаар ажилласан гэдгийг онцолжээ. Халдлага болдог өдөр тэрээр хамтран зүтгэгч Эва Мирелес болон 19 хүүхдийн хамт 18 настай зэвсэгт этгээдийн гарт амиа алджээ. Энэ халдлага нь АНУ-д улсад сүүлийн 10 жилийн хугацаанд болсон хамгийн олон хүний аминд хүрсэн сургуулийн халдлага юм. Түүний нөхөр Жо эхнэрээ нас барснаас хоёр хоногийн дараа зүрхний шигдээсээр нас барсан бөгөөд хосын гэр бүлийнхэн үүнийг зүрх нь шархалсантай холбон тайлбарладаг. Хосууд "ахлах сургуулийн хайртууд" байсан гэж Мартинес хандивын аяндаа онцлон дурдсан байлаа. Остин Жо-г нас барсны дараа хандивын арга хэмжээнийхээ шинэчлэлтдээ "Жо зүрхний шархнаас болж нас барсан бөгөөд 25 гаруй жилийн амьдралынхаа хайрыг алдах нь тэвчихэд хэтэрхий хүнд байсан гэдэгт эргэлзэхгүй байна" гэж бичжээ.
Тэдний Кристиан, Хосе, Лилиана, Алисандра гэсэн дөрвөн хүүхэд нь өнчрөн үлджээ.
Хүүхдүүд пүрэв гарагийн орой Увалде дахь Ариун Зүрхний католик сүмд мөргөл үйлдсэн талаар гэж CNN-ийн харьяа WFAA уламжилжээ.
Гэр бүлийн пастор эцэг Эдуардо Моралес "Тэд сүмд явдаг, үргэлж туслахад бэлэн, зөвхөн хүүхдүүдээ ч биш нийгэмд юу хийж чадахаа хийдэг хүмүүс байсан" гэж WFAA-д ярьжээ.
Эх сурвалж: CNN News