Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
АНУ-ын Сан Франциско зохион байгуулж байгаа “MFC 2” тэмцээн өнөөдөр боллоо. Тэмцээний оргил тулаанд 66 кг- ийн жинд Аваргын бүсний төлөө Гаруда ММА клубын тамирчин А.Гантүлхүүр АНУ-ын тулаанч Bellator, UFC холбооны шилдэг тулаанч Нолен Херандизтэй тулалдаж, ялалт байгууллаа. Ингэснээр, оргил тулааны Бүсний эзэн боллоо.
Өнөөдөр нийт гурван тамирчин тулалдсан. 93 кг-ийн жинд “Ихэр бээлий” клубын тамирчин Б.Энхтөр Португал улсын тулаанч Люүс Корриатай тулалдаж ялалт байгууллаа. Харин Монгол улсын гавьяат тамирчин П.Өнөрбат 77-кг ийн жинд АНУ-ын “Жию Жүцү” бөхийн шилдэг залуу тамирчин Жакари Харристай хүч үзэж, ялагдал хүлээлээ.
Ийнхүү өнөөдрийн тулалдаанд хоёр Монгол тамирчин ялалт байгуулллаа.