Эс Жи Эйпс баг цувралын гурав дахь хожлоо авлаа

Сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар "999-Fight Night" холбооноос энэ сарын 28-нд зохион байгуулсан, Монголын анхны 110 сая төгрөгийн бооцоотой халз тулааны үеэр нэгэн мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “З.Шинэчагтагыг мэргэжлийн боксын дүрмээр тулалдах тулаанд дуудаж байна. Бид хоёр муудчихсан байгаа. Тиймээс би түүнийг ард түмний нүдэн дээр зодмоор байна. Өнөөдөр уг нь З.Шинэчагтагыг энд ирнэ гэж бодож байсан ч тэр ирсэнгүй. Надаас айсан бололтой” гэв.
З.Шинэчагтага нь MGL-1 холбооны аварга, ONE FC холбооны Монголын анхны тамирчин, шилдэг тулаанч юм. Тулаан сонирхогчид З.Шинэчагтагыг ямар хариу өгөхийг ийнхүү хүлээж эхэллээ.