Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
/Тамирчин Б.Гантогтох. Гэрэл зургийг "Ganaa Baya" фэйсбүүк хаягаас авав/
Монголын анхны, 110 сая төгрөгийн бооцоотой халз тулааныг "999-Fight Night" холбооноос өнөөдөр зохион байгуулж, 61 кг-ийн жинд Б.Гантогтох, А.Тэмүүлэн нар зодолдсоноос Б.Гантогтох өрсөлдөгч А.Тэмүүлэнг боолтоор цэвэр ялж, 100 сая төгрөгийн эзэн боллоо.
Б.Гантогтох нь муатай боксын УАШТ-ний 2015, 2016 оны 60 кг-ийн жингийн аварга, 2017 оны 63,5 кг-ийн жингийн аварга, Инчеон-2013 Азийн танхимын болон тулааны спортын их наадмаас мөнгөн медаль, ОХУ-ын Буриадын муатай боксын аварга шалгаруулах тэмцээний 2014 оны аварга, 2015 онд Эрхүү хотноо болсон “Золотой Ринг” халз тулааны аварга, Гаруда ММА клубийн багш, дасгалжуулагч юм.