Улаанбаатарт 13 хэмийн дулаан байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, "Өргөө" амаржих газрын дэргэд баригдаж буй барилгын ухсан нүхэнд цогцос байна гэсэн дуудлагыг өчигдөр шөнийн 02 цаг 20 минутад Онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 34 настай эрэгтэйн цогцсыг суурин кранын хоёр метр орчим ухсан нүхнээс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ. 34 настай иргэн баригдаж буй барилгын 10 давхраас унаж амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Одоогоор, хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.