“КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Одоо мөрдөж буй хуулиар иргэдийн тэтгэврийг дараалсан 7 жилийн дунджаар тооцож байна. Үүнийг 5 болгож бууруулах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийлж байсан. Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр мөн тэрбээр тэтгэврийн асуудлаар үгээ хэллээ. Тодруулбал, “Өндөр настны тэтгэвэр тогтоохдоо долоон жил бус, таван жилээр тооцох хуулийг төслийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ чиглэлд огт ажил хийхгүй, төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байна. Байнгын хорооны дарга С.Оюунчимэгийн тойрог, Ялалтын талбайд цуглаан зохион байгуулна шүү” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.