Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн 61 дүгээр сургуулийн сурагч Г.Энх-Учрал тархины тархины хорт хавдар оношоор шаналж байна. Түүнийг БНСУ-д эмчлүүлэхэд дахин 200 сая төгрөг шаардлагатай байгаа юм байна. Охины эмчилгээний зардалд зориулсан хандивын тоглолтыг өнгөрсөн сард зохион байгуулж, 200 орчим сая төгрөг цугларсан байна. Гэвч, охин БНСУ-д очин эмчилгээ хийлгэх явцад “Хоёр дахь шатны эмчилгээнд дахин 200 сая төгрөг шаардлагатай” гэсэн хариуг эмч нар өгчээ. Тиймээс халуун сэтгэлт ард түмнээ хандивын гараа сунгахыг хүслээ. Энэ хүрээнд сургуулийн удирдлагууд болон ар гэрийнхэн нь энэ сарын 29-ний ням гарагт UB PALACE- д хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна.