Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар марафон болоход гурав хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан албаныхан өнөөдөр мэдээлэл өглөө.
“Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн хөгжүүлэлт хариуцсан захирал А.Сүхбат “Бүртгэлийг хоёр сувгаар хийж байна. Тухайлбал, вэб сайтаар буюу www.ubmarathon.hipay.mn сайт руу нэвтрэн гүйх төрлөө сонгон бүртгүүлэх боломжтой. Түүнчлэн HiPay аппликэйшнээр дамжуулан бүртгүүлж болно. Төлбөрийн хувьд онлайнаар бүх банкны картаар болон HiPay аппликэйшнээр QR код уншуулан төлбөр төлөх боломжтой” гэсэн юм. Марафонд оролцогч иргэдийн бүртгэл тавдугаар сарын 27-ныг дуустал үргэлжлэх бол мэргэжлийн тамирчдын тухайд тавдугаар сарын 27-ны дотор бүртгүүлэх учиртай" гэлээ.