Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тавантолгой-Цагаан хад чиглэлд уртын тээвэр эхлүүлэхээр БНХАУ-ын талтай зөвшилцөж байгаа талаар мэдээллээ. Нүүрсийг чингэлгээр тээвэрлэдэг болсноор үнэ өсөх болсон асуудал хөндөгдөж байна. Гол шалтгаан нь, тээвэр зуучтай холбоотой гэдгийг тогтоосон. Иргэд Эрээн дээр ажиллаж байгаа тээвэр зуучын компаниудын аманд багтаж, мөнгөө төлдөг нь үүнд нөлөөлсөн. Тээврийн зардал цаашид буух эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ачаа хүлээн авагч, илгээгч хоёр тохиролцох ёстой” гэлээ.
Түүнчлэн, ЗТХ-ийн сайд Л.Халтарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Чингэлэг тээврээр мөнгө угаасан байж болзошгүй” гэх асуудал хэвлэлээр гарах болсон. Тэрбээр энэ асуудалд “Надад идэж уусан зүйл байхгүй. Нүүр бардам хэлье. Тийм учраас шалгуулахад бэлэн байна” гэлээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрээс хүлээн авч үзнэ үү.