Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг ТОП 100 ААН-ийг шалгаруулах арга хэмжээ Төрийн ордонд боллоо. “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр Голомт банк 19 дэх жилдээ шалгарлаа. Энэ удаад тус хамт олон шилдэг 100 ААН-ийн тавдугаар эрэмбэлэгдэж, дөрвөн байраар урашилсан байна.
2021 онд цар тахлын сөрөг нөлөө үргэлжилж, улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарын нөхцөл байдал амаргүй байсан ч Голомт банк үүссэн нөхцөл байдалд дасан зохицож, шуурхай арга хэмжээ авч ажилласнаар улсдаа 137 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлэн төлсөн байна. Ингэснээр сүүлийн гурван жилд нийт 360 гаруй тэрбум төгрөгийн татвар төлж, эдийн засагтаа дэмжлэг үзүүлжээ.
Сайн сайхныг санхүүжүүлэгч “Голомт” банк үүсгэн байгуулагдсан 27 жилийн хугацаанд үргэлж хариуцлагатай татвар төлөгч байж, Монгол Улсынхаа хууль журмыг чандлан мөрдөж ирсэн. Мөн байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын банк, санхүүгийн хөгжилд түүчээлж, техник технологийн давуу талд суурилсан анхны олон улсын төлбөрийн картын систем, интернэт банк, 24 цагийн банкны үйлчилгээ, смарт банк зэрэг олон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Голомт банк харилцагч төвтэй стратеги баримтлан, цар тахлын үед дижитал шилжилтийг эрчимжүүлэн, харилцагчдынхаа эрэлт, хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг цаг алдалгүй хүргэн ажиллаж чадлаа.
“ТОП 100 ажахуйннэгж”-ийг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, ҮСХ-н албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг. ААН-ийнтухайн жилийн орлого, улсад төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгурлан эрэмбэлж, шалгаруулдаг.
2021 онд аж ахуйн нэгжүүд 11,3 их наяд төгрөгийн татварын орлогыг төсөвт төвлөрүүлсний 5,3 их наяд төгрөг буюу 47 хувийг “ТОП 100 ажахуйн нэгж” бүрдүүлжээ.
Голомт банкинд итгэл хүлээлгэн, амжилт бүрт үргэлж хамт байдаг харилцагч, түншүүддээ тус банкны зүгээс талархлаа илэрхийлж байна.