Улсын эмнэлгүүдэд урт дараалал үүсч, үзүүлэхээр бүртгүүлсэн иргэд 2-3 сар хүлээж байна. Биднийг өчигдөр улсын нэгдүгээр төв эмнэлэгт өдрийн 13 цагийн үед очиход нэгдсэн бүртгэлийн хэсэгт л гэхэд 100 орчим хүн үзүүлэхээр дугаарласан байлаа. Харамсалтай нь, тэдний дийлэнх нь сар орчмын дараа л шаардлагатай зураг авахуулж, шинжилгээ өгнө. Мөн өндөр үнээр хувийн эмнэлэгт шинжилгээ өгч ирэхээс өөр аргагүй байдаг тухай учирлаж байлаа.
Иргэд хэлэхдээ “Хоёр сар гаруй явж байгаад шинжилгээгээ бүрдүүлсэн. Өнөөдөр давтан шинжилгээ өгөх гэсэн чинь дахиад цаг ав гээд нэхлээ. Бүтэн өглөөнөөс хойш хоол ундгүй сууж байна. Хэцүү байна. Хүнд хүн бол эмнэлгийн хооронд явж байтал үхэх юм шиг байна шүү дээ. Завханаас ирээд гурван сар болсон ч хүн байна” гэж ярьсан юм.
Энэ асуудлыг эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Урт дарааллыг өнөө маргаашдаа зохицуулах боломжгүй. Цаашид иргэд цахимаар цаг авахад анхаарах шаардлагатай. Том зургаар нь харвал, эрт илрүүлгийн далайцтай явуулж байж, эмнэлгийн очер дараалал буурч, өвчлөл буурна” гэсэн тайлбарыг албаныхан бидэнд өгсөн юм.
Тодруулгыг дээрх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.