Сурагч биеийн тамирын хичээлд амны хаалт зүүж орсны улмаас нас барсан гэх асуудлаар БШУЯ-наас мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээлэлдээ “Амны хаалттай хүүхэд сургууль дээрээ ухаан алдаж, нас барсан гэдэг нь худал ташаа болох нь тогтоогдсон. Харин амралтын өдрүүдээр Нийслэлийн нэг сургууль дээр зургаадугаар ангийн сурагч бэртсэн байна. Сурагч биеийн тамирын хичээлдээ орохоор явж байхдаа бэртсэн. Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байна” гэлээ. Түүнчлэн, зүрхний шигдээс өвчнөөр хүүхэд нас барсан тохиолдол гарсан. Гэхдээ энэ нь биеийн тамирын хичээлтэй холбоогүй байсан” гэж мэдээллээ.
Харин сурагчийн амь нас хохирсон асуудлаар нийтлэл гаргасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “БШУЯ худал тайлбар өглөө. Хүүхдийн амь нас хохирсон асуудалд хайнга хандлаа” хэмээн шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлээд байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.