Украины дайныг зөвхөн "дипломат аргаар" шийдвэрлэх боломжтой гэж ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдэв. тэрээр үндэсний телевизээр ярихдаа өөрийн улсыг дайны талбарт орос улсыг ялж магадгүй гэж хэлсэн гэнэ. гэсэн хэдий ч дайныг зөвхөн "хэлэлцээрийн ширээний ард" эцэслэн зогсоож чадна гэдгийг ерөнхийлөгч зеленский нэмж хэлжээ.
Оросын арми Луганск мужийг бүхэлд нь булаан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа тул Северодонецк болон түүний эргэн тойронд ширүүн тулаан өрнөж буй. Өмнөд нутгийн Мариуполь боомт хотод тулалдаан дууссан нь ОХУ-г цэргүүдээ өөр газар байршуулах, зүүн зүгт довтолгоогоо эрчимжүүлэх боломжийг олгосон юм.
Орон нутгийн амбан захирагч Сергей Хайдай Оросууд Северодонецкийг аажмаар бүслэн "устгаж байна" гэж мэдэгдэв. Сергей Хайдай Telegram-д нийтэлсэн мэдэгдэлдээ Украины цэргүүд фронтын шугамд хийсэн 11 удаагийн довтолгоог няцаасан бөгөөд Оросын тээврийн хэрэгслийн 8 танкийг устгасан гэжээ.
Мягмар гарагт Киевийн хэлэлцээний ахлагч Михайло Подоляк энхийн яриа хэлэлцээ түр зогссон гэдгийг мэдэгдсэн. Маргааш нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Киевийн эрх баригчдыг дайсагналыг зогсоох яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна гэж буруутгасан юм.
Оросын мэдээллийн агентлагуудын мэдээлснээр талуудын сүүлийн уулзалт бараг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 22-нд болсон. Дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа тул АНУ-ын зүгээс Украинд илгээх цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжаа нэмэгдүүлэх болсон. Бямба гарагт ерөнхийлөгч Жо Байден Украинд 40 тэрбум ам.долларын багц олгох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсан талаар гэж Цагаан ордон мэдээлсэн. Энэ нь Америкийн Украинд үзүүлж буй тусламжийн хамгийн том хөтөлбөр болж байна.
АНУ-ын Украинд ирэх таван сарын хугацаанд дэмжлэг үзүүлэх хуулийн төсөлд хуягт машин, агаарын довтолгооноос хамгаалахад зориулж төсөвлөсөн 6 тэрбум ам.доллар багтаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад буй.
Ерөнхийлөгч Зеленский "Цэргийн тусламж урьд урьдынхаас илүү хэрэгтэй байгааг" дурдаад АНУ-д талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC News