Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 километр авто замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Тус чиглэлийн замыг 2023 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад орлуулахаар төлөвлөөд байгаа юм. Замын эхний хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, үлдсэн хоёр эгнээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус тус тавихаар болсон юм.
Хамгийн сүүлд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр тавьж буй замын нэгдүгээрхэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил эхлээд байна. Замын ажлыг ирэх сарын 8 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.
Харин багц хоёр буюу Төв аймгийн Баянчандмань сумыг дайран өнгөрөх авто замын эхний 27 километр замын ажлыг долдугаар сарын 10 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэсгийн замыг улсын баяр наадмаас өмнө замыг ашиглалтад оруулж, иргэд орон нутагт зорчих таатай, аюулгүй орчин, боломж бүрдүүлэхийг салбарын сайд нь үүрэг болгожээ. Өнөөдрийн байдлаар, энэ хэсгийн түр замаар их хэмжээний тоосжилт үүсч, тээврийн хэрэгсэл эвдрэх, осол гарах эрсдэлтэй ихтэй байгаа юм.