ХБНГУ-ын хамгийн олон хүн амтай Хойд Рейн-Вестфалия мужийг дайран өнгөрсөн хар салхины улмаас ихээхэн хохирол амсаад байна. Хар салхинд өртөн олон арван хүн бэртэж, их хэмжээний хохирол учруулсан гэж албаныхан мэдэгдлээ.
Падерборн хотод 40 гаруй хүн шархадсаны 10 -ынх нь бие хүнд байна гэж цагдаа нар мэдэгдэв.
"Хар салхи байшингийн гадна хавтан олон км-ийн зайд хийсгэсэн. Тоо томшгүй олон дээвэр хууларч, эвдэрсэн. Моднууд машинууд дээр унаж эвдэлсэн” талаар цагдаагийн мэдэгдэлд дурджээ.
Липпштадт хотод салхинд хугарч унасан моднууд гарцыг хаасны улмаас 100 гаруй хүн усан сангийн байранд хоргодож хар салхийг өнгөрөөжээ. "Хотын нутаг дэвсгэр бүхэлдээ их хэмжээний хохирол амссан" талаар Липпштадтын гал түймрийн алба мэдээлэв.
Хойд Рейн-Вестфали муж улсын өнцөг булан бүрээс гал сөнөөгчид хот суурингуудад хар салхины дараах цэвэрлэгээний ажилд туслахаар ажиллаж байна.
Германы цаг уурын алба өчигдөр буюу баасан гаригт шуурганы сэрэмжлүүлэг зарлаж, зарим газраар 130 км/ц (80 миль/цаг) шуурга шуурахыг анхаарууллаа.
Эх сурвалж: DW News