Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Судалгаанд оролцсон сонгуулийн насны 1020 иргэн УИХ-ын үйл ажиллагаанд 10 онооноос гурван оноо өглөө. Шалтгаан нь Засгийн газар үр дүнтэй шийдвэр гаргаагүй, Хөгжлийн банкийг “дээрэмдсэн”, хэлсэндээ хүрдэггүй, инфляци өссөнтэй холбоотой гэжээ. 2021 оны мөн үед иргэдийн үнэлгээ 4.2 оноо байсан бол УИХ-ын рейтинг ийнхүү тасралтгүй буурсаар байгаа юм.
Улаанбаатар хотын иргэдээс 2014 оноос сар бүр тасралтгүй улс төрчдийн рейтингийг тогтоох судалгаа авч УЛС ТӨРИЙН БАРОМЕТР хэмждэг MEC судалгааны компанийн ТАВДҮГЭЭР сарын судалгааг ЦУВРАЛААР хүргэж байна.