Өмнөд Америк, АНУ, Европт monkeypox буюу сармагчны цэцэг өвчний нийт 17 тохиолдол илрээд байна.
АНУ, Их Британи, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус бүс нутагт нэн ховор уг өвчний 17 халдвар батлагдсан төдийгүй Канад, Испанид олон арван тохиолдлыг шалгаж байгаа аж. Уг өвчний ихэнх тохиолдол нь вирусын тархалттай орнуудад халдвар авсан амьтад байдаг. Төв болон баруун Африкт дэгдэлтийн анхны тохиолдол энэ сарын 7-нд анх бүртгэгдсэн бол саяхан Нигерт аялсан Англичуудын дунд халдвар илэрчээ.
Гэхдээ Их Британид бүртгэгдсэн өөр найман тохиолдлын аль нь ч халдварын бүс нутгаар аяласан түүхгүй, Нигерт очсон өвчтөнтэй холбоо тогтоогоогүй гэж Их Британийн Эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг мэдээллэв.
Үүний нэгэн адил АНУ-д бүртгэгдсэн анхны халдвар нь саяхан Канад руу аялсан Массачусетс мужийн оршин суугч насанд хүрсэн эрэгтэй байгаа юм. Канадын эрх баригчид энэ өвчний өөр 17 тохиолдлыг шалгаж байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлснээр сармагчны цэцэг өвчний олон нийтэд үзүүлэх эрсдэл бага, ихэнх хүмүүс өвчилдөггүй аж.
"Энэ бол COVID-19-ээс тэс өөр ангиллын вирус" гэж Бостон дахь Тафтс анагаах ухааны төвийн халдварт өвчний эмч, эмнэлгийн тархвар судлаач доктор Шира Дорон ABC News-т ярьжээ.
Сармагчны цэцэг өвчин нь анх 1958 онд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвд байсан сармагчингуудад илэрсэн сармагчингийн вирусээр үүсгэгддэг ховор өвчин юм.
Хүн туссан анхны тохиолдол 1970 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад илэрч байжээ.
Эх сурвалж: ABC News