Шүүхээс иргэн Д.Эрдэнэбилэгийн цагдан хорионы хугацааг нэг сараар сунгах шийдвэр гаргаснаа өнөөдөр зарлалаа. Тодруулбал, “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол…” гэх хуульд заасан үндэслэлээр цагдан хорих хугацааг 2022 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.
Нэмж мэдээлэхэд, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Хөгжлийн банкны асуудлаар АТГ-аас шалгаж, улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэрийг шүүхээс өмнө нь гаргаад байсан юм.
Өрөг.мн сайт энэ оны хоёрдугаар сард “Хөгжлийн банкны тушаа “Эрдэнэбилэгизм” нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж байсан. Энэ нэвтрүүлгээр Хөгжлийн банкны нийт чанаргүй зээлийн 23 хувийг Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга “Д.Эрдэнэбилэгийн авсан зээл байгаа тухай асуудал хөндөж байсан юм.