Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өнөөдөр төв тайлбайд болж буй Үндэсний номын баяр дээр “Бизнес өрөг –Эргэлт хийх боломж” ном 30 хувийн хямдралтай үнээр худалдаалагдана.
2014 оноос үзэгчдэд хүрч, 100 гаруй бизнес эрхлэгчтэй ярилцсан “БИЗНЕС ӨРӨГ” нэвтрүүлгийн 30 зочны эргэлтийн цэг болсон түүхүүдийг эмхтгэсэн эл номын зохиогч сэтгүүлч Б.Болорчимэг 12-16 цагийн хооронд "Интерном"-ын асрууд дээр байх тул, уншигч та зохиолчийн гараас, гарын үсэг зуруулан авах боломжтой.
“Бизнес өрөг” нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Болорчимэг энэхүү номоороо бизнес эрхлэгчдийн алдаа оноо, хэрхэн хөдөлмөрлөж, унаж, босож, шантрахгүйгээр урагшилсан нь өнөөдрийн амжилтыг нь бүтээж, нийгэмдээ үнэлж баршгүй үнэ цэнийг бий болгож байгааг хүргэснээрээ онцлог юм.