Өнөөдөр /2022.05.19/ Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтод ажилладаг нүүрс тээврийн жолооч нар болон ТББ-ын төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
Өнөөдөр Гашуунсухайт боомтод 7 мянга гаруй тээврийн хэрэгсэл тээвэрт явж байна. Гэвч үүний 10 хүрэхгүй хувь үндэсний тээврийн компаниуд байна. Одоогоор 300 гаруй тээврийн хэрэгсэл нүүрс ачин хилээр гарч байна. Тиймээс цаашид үндэсний компаниудын тоог нэмэгдүүлж, зөв зохицуулалт хийж өгөхийг хүслээ. Шинээр өргөн барьсан хуулиар олон улсын ачаа тээврийн С зөвшөөрлийг УУХҮЯ, Сангийн яам болон худалдан авагч тал буюу БНХАУ-ын талаас олгохоор заажээ. Ийм зохицуулалт хийснээр тээвэрт явж байгаа үндэсний компаниудын боломж улам хумигдах эрсдэлтэй гэж тэд үзэж байна.
Мэдээллийг шууд хүлээн авч үзнэ үү.