Тайванийн сүмд зочилсон хүмүүс рүү гал нээсэн хэрэгтний шүүх хурал болж байна. АНУ-ын прокурорууд өнгөрсөн амралтын өдөр Калифорнийн сүмд халдлага үйлдсэн сэжигтнийг нэгдүгээр зэргийн хүн амины хэрэг, хүний аминд хүрэх оролдлогыг таван удаа хийсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж.
Оранж тойргийн прокурор Тодд Спитцер мягмар гарагт гэмт хэрэгтэн 68 настай Дэвид Чоугийн хэрэг дээр "отолт хийсэн" гэх зүйлийг нэмж, мөн хүний аминд хүрэх, хорлох зорилгоор хор хөнөөлтэй төхөөрөмж эзэмшсэн зэрэг хэргээр дөрвөн зүйл ангиар ял тулгаж байгаагаа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тайваньд өссөн АНУ-ын иргэн Дэвид Чоу ням гарагт Лагуна Вудс дахь Тайваний Пресвитериан Ирвин сүмийн гишүүд рүү гал нээсэн юм. Түүнийг суманд өртөж нэг хүн нас барж, тавах хүн шархаджээ. Чоу-г гал нээж эхлэхэд орон нутгийн эмч, 52 настай доктор Жон Ченг түүнтэй тэмцэлдэн барьж авч, бусад сүмийн хүмүүст түүнийг дарж, уртасгагч утсаар боох боломжийг олгосон гэдэг. Харамсалтай нь доктор Жон Ченг амиа алдсан юм.
Түүний үйлдсэн хэргийг Холбооны мөрдөх товчоо үзэх ядах гэмт хэрэг хэмээн үзэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд буй. Дэвид Чоу гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа нь хоригдох ял, эсвэл цаазаар авах ялаар шийтгүүлэх юм.
Эх сурвалж: aljazeera