Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Мэргэжлийн сүмо бөхийн нацү башёгийн 11 дэх өдрийн барилдаан өчигдөр Токиод боллоо. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Абитай хүч үзэж буулган авлаа. Ийнхүү бэртэлтэй байгаа Г.Ган-Эрдэнэ найман даваа, гурван унаатай Таканошогийн араас башёг тэргүүлж байна.
Өчигдрийн хамгийн сонирхолтой барилдаан комүсүби Хошорюү С.Бямбасүрэн болон маэгаширагийн дөрөвдүгээрт эрэмбэтэй Таканошо нарын хооронд болсон. Залуу бөхчүүдийн барилдаанд Таканошо илүүрхэж, ес дэх даваагаа авч, башёг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдэв. Харин түүнд өвдөг шороодсон Хошорюү С.Бямбасүрэн зургаан даваа, таван унаатай боллоо.