СХД-т байгуулж буй спорт цогцолборын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгчээ.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, "Смарт карт нэвтрүүлснээс хойш нийслэлээс нийтийн тээвэрт олгодог санхүүжилт жилийн 300 тэрбум төгрөг байснаа одоо ихээхэн өссөн. “Улаанбаатар смарт карт” компанийг БНСУ-ын талтай хамтран байгуулсан. Энэ компанид аудит оруулъя, санхүүгийн дүнг нь харья гэхээр болдоггүй. Бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг юм байна. Ухаалаг картын системийг манай дотоодын компаниуд өөрсдөө хийх бүрэн боломжтой. “Улаанбаатар смарт карт” компанийн картыг хэрэглээнээс хасна" гэв.