Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Каннын кино наадмын 75 дахь ёслолын нээлтэд үг хэллээ. Тус наадамд оролцогчдын хувьд Ерөнхийлөгч Зеленскийг үг хэлнэ гэдгийг огт мэдээгүй байна. Ерөнхийлөгч Зеленский Оросын түрэмгийллийн эсрэг Украины ард түмэнтэй хамт эв санаагаараа нэгдэхийг кино ертөнцийнхнөөс хүслээ.
Хиймэл дагуулын шууд дамжуулалтын Каннын кино наадмын нээлтэд үг хэлсэн Ерөнхийлөгч Зеленский Фрэнсис Форд Копполагийн "Одоогийн Апокалипсис", Чарли Чаплины кино зэрэг кинонуудаас иш татаж, кино ба бодит байдлын хоорондын уялдаа холбоог дурдсан байна.
Түүнийг "Эцэст нь үзэн ядалт алга болж, дарангуйлагчид үхнэ. Дарангуйлагчдын ард иргэдээс булаан авсан хүч эзэддээ буцаж очно. Хүмүүс үхэж үрэгдэвч эрх чөлөө хэзээ ч мөхөхгүй" гэж хэлэхэд нь ёслолын танхимд цугларагсад бүгд суудлаасаа босч алга ташив.
Канныг кино наадмын үеэр Украины хэд хэдэн нэрт кино найруулагчийн бүтээлийг толилуулах аж.
Эх сурвалж: Washington Post