“Монголын Инновацийн 7-хоног-2022” арга хэмжээг “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор эхэллээ. Энэ жилийн хүрээнд инновацийн бүтээгдэхүүн, шинэ бүтээл, технологийн танилцуулга, олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, гарааны компани болон хөрөнгө оруулагч нарын уулзалт хэлэлцүүлгүүд зохион байгуулагдаж байна.
Нээлтэнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Инновацгүй улс хөгждөггүй. Тиймээс 2020 онд УИХ түүхэндээ анх удаа Инновац, Цахим бодлогын байнгын хороотой болсон. Байнгын хороо шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Одоо бид хэрэгжилтийг хангахад шаардлагатай механизмыг тогтоож хоорондын уялдааг хангах хэрэгтэй.
Тиймээс энэ жилийн “ИННОВАЦИЙН 7 ХОНОГ” “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд түлхэц болж, илүү үр дүнтэй, нийгэм эдийн засагт үр өгөөжтэй, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчидтэйгээ хамтарсан түншлэлийг бий болгож шинэлэг санаа, шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулж хөрөнгө оруулагчдыг татаж амжилтаар дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Тус арга хэмжээнд салбар салбарын гарааны компанийн эрдэмтэн судлаач, бизнес эрхлэгчид болон залуус шинээр санаачилсан бүтээл, инновацийн бүтээгдэхүүн, шинэ технологийн танилцуулга хийж байна.