Туркийн Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ “Хэрэв Туркт хориг арга хэмжээ авбал Швед, Финланд улсуудын НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй” гэж мэдэгджээ.
Тэрбээр “Нэгдүгээрт, бид Туркийг аюулгүй байдлын байгууллага болох НАТО-д элсэхэд хориг арга хэмжээ авч буй хүмүүст “Тийм” гэж хэлэхгүй. Учир нь тэр үед НАТО аюулгүй байдлын байгууллага хэвээр үлдэхгүй, терроризмын төлөөлөгчдийн төвлөрдөг газар болно" гэжээ.
Анкара хотноо болсон хэвлэлийн бага хурал дээр Туркийн Ерөнхийлөгч Эрдоган “Швед, Финляндын төлөөлөгчид Туркийг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг ятгах гэж Туркт ирж хэрэггүй.
Швед бол террорист байгууллагуудын "үүр" бөгөөд террористуудад парламентад үг хэлэх боломжийг олгодог. Тэд террористуудад тусгай урилга илгээсэн. Үүгээр ч зогсохгүй тэдний парламентад ПКК-ыг дэмжигч гишүүд хүртэл бий. Бид тэдэнд яаж итгэх юм бэ" гэжээ.
Эх сурвалж: CNN News