Дэлхий даяар тархсан “МакДоналдс” түргэн хоолны сүлжээ өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д ажилладаг 850 салбараа тодорхойгүй хугацаагаар хаасан. Тэгвэл тус компани Украины дайнаас үүдэлтэй "хүмүүнлэгийн хямрал" болон урьдчилан таамаглах боломжгүй үйл ажиллагааны орчны улмаас ОХУ-аас бүрмөсөн гарах болсноо албан ёсоор мэдэгдлээ.
1990 онд Москва хотноо “МакДоналдс”-ын анхны салбар нээгдсэн нь Хүйтэн дайны үеийн хурцадмал байдал гэссэний бэлгэдэл болж байв. Үүнээс нэг жилийн дараа ЗХУ задран унаж, Орос эдийн засгаа барууны компаниудад нээлттэй болгосон.
“МакДоналдс”-ийн гүйцэтгэх захирал Крис Кемпчински ажилтнууд болон ханган нийлүүлэгчдэд хандан илгээсэн захидалдаа,
"Энэ бол урьд өмнө тохиолдож байгаагүй, гүнзгий үр дагавартай төвөгтэй асуудал. Зарим хүмүүс хоол хүнсээр хангах, хэдэн арван мянган энгийн иргэдийг үргэлжлүүлэн ажиллуулах нь "хүнсний хангамж" гэж маргаж магадгүй юм. Гэхдээ Украины дайны улмаас үүссэн хүмүүнлэгийн хямралыг үл тоомсорлох боломжгүй. Мөн 32 жилийн өмнө Оросын зах зээлд гарахад хүргэсэн тэрхүү итгэл найдвар, амлалтыг төлөөлж буй Алтан нуман хаалгануудыг төсөөлөхийн аргагүй болжээ" гэж бичжээ.
ОХУ-аас бүрмөсөн гарч байгаа учраас салбаруудынхаа байрыг орон нутгийн худалдан авагчид зарж, рестораны нэр, брэнд, цэсийг устгах үйл явцыг эхлүүлсэн байна. Гэхдээ Орос дахь барааны тэмдэгээ хэвээр үлдээх юм.
Тус сүлжээ нь Орос дахь 62 мянган ажилтнуудаа борлуулалт дуустал цалинжуулж, "ямар ч боломжит худалдан авагчтай ирээдүйд ажлын байртай болгон баталгаажуулахыг хичээж байгаа” гэдгээ мөн мэдэгдэв.
Эх сурвалж: BBC News