Алдарт зураач Пикассогийн хулгайлагдсанд тооцогддог нэгэн бүтээл Филлипинийн шинэхэн ерөнхийлөгчийн ээжийн гэрт байгаа нь зурагт буужээ. Энэ нь шинэхэн ерөнхийлөгч Маркос гэр бүлийнхээ хууль бусаар олж авсан гэгддэг эд баялгаа эргүүлэн авахын тулд эрх мэдлийн төлөө өрсөлдөж ялсан байх вий гэсэн болгоомжлол, таамгийг төрүүлж байгаа юм.
Талийгаач дарангуйлагчийн хүү Фердинанд Маркос Даваа гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь эцгийнх нь дэглэмийг даван туулж чадсан хүмүүсийг цочирдуулсан үр дүн байсан юм.
Гэр бүлийнх нь нийтэлсэн зургуудад Маркос Жуниор ээж Имельдагийн гэрт зочилж байгаа бөгөөд тэр Пикассогийн эмэгтэйн VI зургийн эх зураг, эсвэл хуулбарыг буйдангийнхаа арын хананд байрлуулсан байв.
2014 онд авлигатай тэмцэх газраас хураан авахаар төлөвлөж байсан зүйлсийн нэг болох уг зураг жинхэнэ эсэх нь тодорхойгүй байгаа ч гэнэт гарч ирсэн дарангуйлагчийн хууль бусаар олсон баялгийг эргүүлэн авах хүчин чармайлт ямар ч үр дүнгүй байсан гэдгийг харуулсан жишээ боллоо. Ерөнхийлөгч асан Маркос Сениор Филиппинийн засгийн эрхийг 20 жилийн турш барьж байх хугацаандаа өрсөлдөгчөө баривчлах, тамлах, хөнөөх зэрэг хүний эрхийн асар их зөрчлийг удирдаж, эрх мэдлээ дээрэм тонуул хийх зорилготоо ашигласан гэдэг. 1986 онд түүнийг албан тушаалаас нь буулгах хүртэл 10 тэрбум ам.долларын эд хөрөнгөтэй болж амжсан байжээ. Гэр бүлийнхэн нь гадаад дахь банкны данс, үл хөдлөх хөрөнгөө үнэт эдлэл, урлагийн бүтээл, алдартай загвар зохион бүтээгчдийн хувцаст үрж байсны тод жишээ нь тэргүүн хатагтай Имельдагийн асар том гутлын цуглуулга юм.
Хууль бусаар олсон баялгийг мөрдөн шалгах, эргүүлэн авах зорилгоор байгуулагдсан Ерөнхийлөгчийн дэргэдэх Сайн засгийн газрын комиссын (PCGG) комиссар асан Рубен Карранза энэ зураг жинхэнэ Пикассо мөн эсэх нь тодорхойгүй гээд “Хатагтай Маркос хуурамч зураг худалдаж авахаас гадна хуурамч зургаар гоёх зуршилтай байсан" гэж сэтгүүлчид хэлжээ.
Эх сурвалж: The Guardian