Сомалийн шинэ ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг парламентын гишүүдийн дунд нээлттэй саналын зарчмаар явууллаа. 2017 оноос хойш албан тушаал хашиж буй одоогийн ерөнхийлөгч Мохамед Абудаллахи Фармажо 327 гишүүний санал авсан Хассан Шейх Мохамудад ялагдлаа. Аюулгүй байдлын үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийг Сомалийн парламентын 328 гишүүний дунд явуулах хязгаарлагдмал байдлаар зохион байгуулжээ. Парламентийн гишүүдийн нэг нь санал хураалтад оролцоогүй байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хассан Шейх Мохамуд 214 санал авсан бол Мохамед Абудаллахи Фармажо 110 хүний санал авчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийг ер бусын, маш хязгаарлагдмал хүрээнд зохион байгуулсан нь Сомалийн аюулгүй байдал, ардчилал мөхөж буйг харуулсан тод жишээ боллоо хэмээн шинжээчид дүгнэжээ.
Ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөөнтэй болж, дотоод зөрчил, аюулгүй байдлын асуудлаас болж бараг 15 сар хойшилсны эцэст 2012-2017 онд тус улсын ерөнхийлөгч байсан Мохамедыг ахин ерөнхийлөгчөөр сонголоо.
Эцсийн дүн гарсны дараахан шинэхэн ерөнхийлөгч Мохамуд тангараг өргөсөн байна. Шинэ ерөнхийлөгч Мохамудын хувьд өлсгөлөнд нэрвэгдсэн 3.5 сая иргэнээ “аврах”, олон сар үргэлжилсэн ган гачгийн нөлөөг даван туулах зэрэг хүндхэн сорилтуудыг шийдвэрлэх ёстой.
Гэхдээ түүний өмнө тулгараад байгаа том сорилт нь Сомалийн ихэнх хэсгийг Аль-Шабаб бүлэглэлийн хяналтаас гаргах явдал юм. Аль-Каидатай холбоотой Исламын зэвсэгт бүлэглэл тус улсын ихэнх хэсэгт ноёрхсоор байгаа бөгөөд Могадишу болон бусад газарт ойр ойрхон халдлага үйлдэж байгаа билээ.
Эх сурвалж: BBC News