БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Ковид-19-тэй холбоотойгоор хөл хорио зарласныхаа дараахан Пхеньянд эм тарианы хангамжийг тогтворжуулахыг цэргийнхэнд тушаасан тухай Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлаг KCNA мэдээллээ.
Умард Солонгос өнгөрсөн долоо хоногт анх удаа Ковид-19 дэгдэлттэй тэмцэж байгаагаа хүлээн зөвшөөрсөн билээ. Мэргэжилтнүүд цар тахлын дэгдэлт нь эмнэлгийн хангамж хязгаарлагдмал, вакцинжуулалтын хөтөлбөргүй тус улсыг сүйрүүлж магадгүй гэж болгоомжилж байгаа юм. Өндөр халуурах шинж тэмдэгтэй 390 мянга гаруй хүн шинээр нэмэгдэж, дахин найман хүн нас баржээ.
Өндөр халуурсан сэжигтэй тохиолдлын хэд нь Ковид-19-ийн халдвартай гарсан талаар мэдээлээгүй байгаа юм. Тус улсад коронавирусын эсрэг вакцин, вирусын эсрэг эм, олон нийтийн шинжилгээ хийх хүчин чадал байхгүй. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цар тахлын улмаас нийт 50 хүн нас барсан бөгөөд халдварын тархалтыг зогсоохын тулд сая гаруй ажилчид дайчлагдан ажиллаж байна хэмээн мэдээлээд байна.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA