
ОХУ-ын Хар тэнгисийн дагуух бүслэлт нь сая сая хүнийг өлсгөлөн рүү түлхэж байгааг Их-7-ийн орнууд мэдэгдлээ. Орос хоёр дахь том хотоос цэргээ татсан гэж Киев мэдэгдэж байгаа тул Украины үр тарианы экспортыг зөвшөөрөхийг Их-7-ийн Гадаад хэргийн сайд нар уриалсан юм. Орос улс бүслэгдсэн боомтуудаас Украины үр тариаг экспортлохыг зөвшөөрөхгүй бол олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхээр байгааг мэдээлжээ.
Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ-ын сайд нар Москваг хүнсний хямралд хүргэж байгааг буруушаагаад, ОХУ-ын ерөнхийлөгч үр тариаг Хар тэнгисийн боомтоор дамжуулан Украинаас гаргахаас татгалзсанаар нийт 43 сая хүнийг өлсгөлөн рүү түлхэж байна гэжээ.
“Оросын урьдчилан бэлтгэсэн түрэмгийллийн дайн нь хүнс, түлш, эрчим хүчний үнэ огцом өсөхөд хүргэж, дэлхийн эдийн засгийн төлвийг улам дордуулсан” гэж "Их-7"-ийн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.
Эх сурвалж: The Guardian