Украинд ОХУ-ын түрэмгийллээс хойшхи анхны дайны гэмт хэргийн шүүх хурал эхэллээ. Шүүх хурлаар унадаг дугуйтай зэвсэггүй хүний амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Оросын цэрэгт холбогдох хэргийг хэлэлцэх юм.
ОХУ-ын армийн Кантемировская танкийн дивизийн командлагч Вадим Шысимарин Киевийн 3-р дүүргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэгт орж байна. Энэ жил 21 настай орос цэрэг Вадим Шысимариныг 62 настай эрэгтэйг санаатайгаар хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Шысимарин Украинд хоригдож байгаа бөгөөд хэргийг ирэх лхагва гарагт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Шысимарины өмгөөлөгч хэлэхдээ түүний үйлчлүүлэгч хохирогчийн амийг хөнөөсөн хэргээ хүлээсэн гэж мэдэгдсэн байна.
Сэжигтэн Шысимарин хоёрдугаар сарын 28-нд Украины зүүн хойд хэсэгт орших Сумы мужид тулалдаж байхдаа Чупахивка тосгонд энгийн иргэнийг хөнөөсөн гэж таамаглаж байна.
Түүнийг цэргийн машинуудын цуваа Украины армийн дайралтанд өртсөний дараа машин руу буудсан, улмаар хэргийн газрыг орхин өөр дөрвөн цэргийн хамт машинаа зугтжээ.
Гэмт хэрэг хохирогчийн гэрээс арав гаруй метрийн зайд болсон бөгөөд АК-74 винтов буу ашиглан үйлдсэн гэдгээ сэжигтэн мэдүүлэгтээ дурджээ.
Украины ерөнхий прокуророос мэдээлснээр дайн эхэлснээс хойш бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 11200 давж, UNICEF-ийн мэдээлснээр зөвхөн дөрөвдүгээр сард дайнд 100 гаруй хүүхэд амь үрэгдсэн байна.
Харьков дүүргийн Козача Лопан тосгоны байшин, иргэний барилгыг их буугаар буудсан хэрэг төн бүртгэгдсэн бөгөөд ЗХУ-ын ачааны машинд суурилуулсан 122 мм-ийн олон тооны пуужин харвагч ашигласан гэх хэргээр нэр нь үл мэдэгдэх өөр хоёр цэрэгт холбогдох шүүх хурлын анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийх төлөвтэй байна. Тэд мөн ОХУ-ын Белгород хотоос Дергачив хотын хүрэхдээ нэгэн “боловсролын байгууллагыг” дайрч нураасан. Үүгээр ч зогсохгүй Украины хилийг давж, Харьков муж дахь байг үргэлжлүүлэн буудаж, улмаар Украины цэргүүдэд олзлогдсон бөгөөд одоо дайн гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүгдэхээр хоригдож байна.
Эх сурвалж: The Guardian